Шинэ хичээлийн жилийн бэлтгэл ажлын асуудлаар сургалт хийж байна

652



Баян-Өлгий /МОНЦАМЭ/.Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас "2020-2021 оны хичээлийн жилийн бэлтгэл ажил,

анхаарах асуудал" сэдэвт сургалтыг сургууль, цэцэрлэгийн удирдлагуудыг хамруулан энэ сарын 20, 21-ний өдрүүдэд Өлгий хотод зохион байгуулж байна.

Сургалтын үеэр Боловсрол, соёл, урлагийн газрын мэргэжилтнүүд боловсролын салбарт баримтлах бодлого, 2020-2024 онд хэрэгжүүлэх стратегийн зорилт, өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээл, сургалтын үйл ажиллагааг эхлүүлэхэд анхаарах асуудлууд, цэцэрлэг, сургуулийн орчинд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээний төлөвлөгөө, танхимын хичээлийн төлөвлөлт, зохион байгуулалт, хичээлийн хуваарь зэрэг сэдвүүдээр мэдээлэл өгөв. Мөн шинээр гарсан салбарын хууль, дүрэм, журмуудыг танилцуулж байна.    

"2020-2021 оны хичээлийн жилийн бэлтгэл ажил, анхаарах асуудал" сургалт өнөөдөр орой өндөрлөнө. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn