Баян-Өлгий аймагт Томуугийн өвчлөл өмнөх долоо хоногоос 5.1 хувиар өсжээ

881

Баян-Өлгий /МОНЦАМЭ/.
Баян-Өлгий аймагт өнгөрсөн долоо хоногт амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаанаар нийтдээ 180 өвчтөн эмнэлэгт хэвтсэнээс 26 хүн буюу 14.4 хувь нь томуу, томуу төст өвчнөөр өвчилжээ. Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 5.1 хувиар өссөнүзүүлэлт аж.

Аймгийн хэмжээнд амбулаторийн 18 нэгжид 4866 хүн үйлчлүүлсний 1 хувь дээрх төрлийн өвчнөөр өвчилжээ.  
Түүнчлэн түргэн тусламжийн 359 дуудлагын 5,2 хувийг томуу, томуу төст өвчний шалтгаантай өвчин эзэлж, 0,3 хувиар өссөн гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn