Санхүүгийн зохицуулах хорооноос Голомт банк нээлттэй хувьцаат компани болох зөвшөөрлөө авлаа

Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн ээлжит хуралдаанаар Голомт банкийг нээлттэй хувьцаат компани болж, хувьцаагаа олон нийтэд санал болгохыг зөвшөөрөн үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэлээ. Ийнхүү банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, банкны реформын хүрээнд Голомт банк шаардлагатай бүх шатны зөвшөөрлүүдийг авч, нээлттэй хувьцаат компани хэлбэртэйгээр үйл ажиллагаагаа явуулах бүрэн боломжтой болж байна.