Баян-Өлгий болон Увс аймагт газар хөдөлжээ

Увс аймгийн Сагил сумын төвөөс баруун зүгт 40 километрийн зайд газар хөдлөлт боллоо. Өнөө өглөөний 08.30 цаг орчимд 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна.
Түүнчлэн Баян-Өлгий аймгийн Булган сумаас зүүн урд зүгт 34 километрийн зайд газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлт шөнө 03.00 цагийн орчимд 4.1 магнитудын хүчтэй чичирхийлжээ.