Улаанбаатараас Увс аймаг руу зорчиж байсан нэг иргэн автомашинтайгаа осолджээ
Увс аймгийн Зүүнхангай сумын Хайрхан багийн нутаг сумын төвөөс зүүн урд зүгт 36 км-т орших Мөнхийн-Өвөр хэмээх газарт сулын автомашин осолдлоо гэх дуудлагыг энэ сарын 15-ны 16:32 цагт хүлээн авчээ. Увс аймгийн Зүүнхангай сум руу явах замд осолдсон тухай дуудлагын дагуу Завхан аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид очсон байна.
Ослын газарт очиход Улаанбаатар хотоос Завхан аймгийн Тэс сумын чиглэлд “Тоёота Приус-10” автомашинаар /1 зорчигчтой/ зорчиж явсан 45 настай эрэгтэй В замын хажуу руу унасан байжээ. Аврагчид унасан машиныг босгож Увс аймгийн Зүүнхангай сум руу автомашиныг чирж хүргэсэн хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.