Хамгийн олон малын хорогдолтой нь Увс аймаг байна

175

Цаг үеийн нөхцөл байдлын талаар ХХААХҮЯ-аас мэдээллээ.
Одоогийн байдлаар нийт нутгийн 70 гаруй хувь цастай, есөн аймгийн 15 суманд цагаан зудын, 13 аймгийн 38 суманд цагаан зудархуу байдалтай байна. Аймаг, сумын аюулгүйн нөөцийн өвсний 43.2, тэжээлийн 40 хувийг зарцуулж, 14.2 мянган тонн өвс, 6 мянган тонн тэжээлийн үлдэгдэлтэй байна.
Он гарсаар 68521 толгой том малын зүй бусын хорогдол гарсан нь өмнөх 7 хоногоос 26441 толгойгоор нэмэгдлээ. Энэ нь оны эхний 71.1 сая малын 0.09 хувийг эзэлж байна. Хамгийн их хорогдолтой нь Увс /9862/, Архангай /9850/, Сүхбаатар /9718/, Баян-Өлгий /6131/, Завхан /5454/ аймаг байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn