"Зергер интернешнл" компани энэ онд 500 тонн хонины мах экспортолно

356

Баян-Өлгий аймгийн "Зергер интернешнл" компани энэ онд Иран, Турк улсууд руу 500 тонн буюу 36 мянган толгой хонины мах экспортолно. Үүнээс саяхан халаал аргаар бэлтгэж, ангилж савласан 18 тонн махыг экспортод гаргасан байна.
"Бидний ажлыг ХХААЯ, Мал эмнэлгийн ерөнхий газар маш ихээр дэмжиж ажиллаж байна. Одоо манайд малын үнэ өндөр байгаатай холбоотой худалдан авагч тал түр харзнаж байгаа асуудал байгаа. Гэхдээ 500 тонн махны захиалга авч, гэрээ хийсэн" хэмээн компанийн гүйцэтгэх захирал М.Нурбол хэлэв.
Мах болгон бэлтгэх малын 10 хувийг Баян-Өлгий аймгаас, үлдсэн хувийг хөрш зэргэлдээ Ховд, Увс, Говь-Алтай аймгуудаас худалдаж авна гэдгийг тэрээр онцоллоо.
Тус компани нь хоногт 750 толгой мал нядалж, ангилан савлах хүчин чадалтай үйлдвэртэй бөгөөд бүтээгдэхүүнээ стандартын дагуу олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн технологиор бэлтгэдэг юм. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn