Оросын нефтийн агуулах Украины цохилтод өртжээ

0
ОХУ-ын өмнөд хэсэгт орших газрын тосны агуулах Украины нисгэгчгүй онгоцны цохилтод өртсөнөөр томоохон талбайд гал гарчээ.
Гал 1000 метр квадрат талбайг хамарч, дөрвөн нефтийн танк шатсан байна. Хүн гэмтэж бэртээгүй. Ослын улмаас 30 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ.
Украины хилээс хойд зүгт 70 км зайд орших Клинцы нефтийн баазад уг халдлага болсон. Орон нутгийн цагаар 06:40 цагийн үед Украины нисгэгчгүй онгоц Брянскийн дээгүүр ниссэнийг буудаж, унагасан аж.
Оросын нефтийн байгууламж хоёр өдрийн дотор хоёр дахь удаагаа халдлагад өртөж байна.
Эхнийх нь өнгөрсөн Пүрэв гаригт Санкт-Петербургт дахь газрын тосны терминал хадлагад өртжээ. Нисгэгчгүй онгоцыг оросууд буудаж унагаж чадсан боловч халдлага Украины хилээс хол зайд болж буй нь стратегийн шинэ үе шатыг харуулна гэж үзэв. Украины Стратегийн аж үйлдвэрийн сайд Александр Камышины хэлснээр нисгэгчгүй онгоц 1250 км замыг туулжээ.
Түүнчлэн Украины хилээс зүүн хойд зүгт орших Тамбов хотын ойролцоох дарийн үйлдвэр нисгэгчгүй онгоцны халдлагад өртсөн гэх мэдээлэл байна.
ikon.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn