НҮБ: 2024 онд дэлхий даяар ажилгүйдлийн түвшин нэмэгдэнэ

195

2024 онд дэлхийн ажилгүйдлийн түвшин нэмэгдэнэ гэж НҮБ  анхааруулжээ. НҮБ-ын хөдөлмөрийн агентлаг “Ковид-19” тахлын эдийн засгийн сэргэлт удааширч, геополитикийн хурцадмал байдал, инфляц нь Төв банкуудын түрэмгий алхамуудыг өдөөсөн гэж үзэж байна. 2023 онд дэлхийн эдийн засгийн өсөлт таамаглаж байснаас бага зэрэг өндөр байсан ч цалингийн өсөлт инфляцыг гүйцэж чадаагүй тул Хорийн бүлгийн ихэнх орнуудад бодит цалин буурсан байна.
2022 онд дэлхийн ажилгүйдлийн түвшин 5.3 хувьтай байсан бол өнгөрсөн онд 5.1 хувь болж бага зэрэг сайжирсан байна.
Гэсэн хэдий ч 2024 онд хоёр сая гаруй хүн  ажил хайж, дэлхийн ажилгүйдлийн түвшинг 5.2 хувьд хүргэх төлөвтэй байна. Олон улсын хөдөлмөрийн байгууллага 2024 оны дэлхийн ажил эрхлэлт, нийгмийн төлөв байдлын чиг хандлагын тайландаа тэгш бус байдал нэмэгдэж, бүтээмж зогсонги байгаа нь санаа зовоох шалтгаан гэж онцолжээ.
Уг тайланд зөвхөн Хятад, Орос, Мексик улсууд л "2023 онд  цалингийн эерэг өсөлтийг үзүүлсэн" болохыг тодотгожээ. Бодит цалин дэлхийн  орнуудад буурч, Бразил (6.9 хувь), Итали (таван хувь), Индонезид (3.5 хувь) хамгийн огцом бууралттай байна. Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын тэргүүн "Амьжиргааны түвшин буурч, бүтээмж сул байгаа нь тэгш бус байдлыг улам бүр нэмэгдүүлж, нийгмийн шударга ёсыг тогтоох хүчин чармайлтыг сулруулж байна. Нийгэмд илүү шударга ёс байхгүй бол бид хэзээ ч тогтвортой сэргэж чадахгүй" гэв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn