Т.Баярхүү: 11 аймгийн 50 суманд төмөр, 17 аймгийн 135 суманд цагаан, 17 аймгийн 66 суманд цагаанаар зудтай байна

185


УОК-оос хаваржилтийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө.
Тус комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү: ЦУОШГ-аас танилцуулсан зудын үнэлгээгээр хоёрдугаар сарын 29-ний байдлаар 11 аймгийн 50 суманд төмөр, 17 аймгийн 135 суманд цагаан, 17 аймгийн 66 суманд цагаанаар зудархуу нөхцөл байдалтай байна. 
Хаваржилт хүндэрсэн 15 аймгийн онцгой комисс болон холбогдох байгууллагын ажилчид энэ сарын 5-ны өдөр хүртэл нийт 4222 малчин өрхийг түлшээр хангаж, 6766 өрхөд эрүүл мэндийн тусламж үзүүлсэн бол 2010 малчин өрхөд хоол хүнсний тусламж хүргэжээ. Мөн 62 722 малчин өрхөд өвс, 69 866 өрхөд малын тэжээл хүргэсэн. 
Сүүлийн өдрүүдэд малчдад туслах аяныг иргэд аж ахуйн нэгжүүд өргөн хүрээнд зохион байгуулж байна. Энэ хүрээнд УОК-д одоогоор мөнгөн болон бараа материалын нийт 3.7 тэрбум төгрөгийн хандив цугларсан. Энэхүү хандивыг тусламж хэрэгтэй айл өрхүүдэд хуваарилан өгч байна.
Хаваржилт хүндэрсэн 15 аймгийн онцгой комисст гамшгаас хамгаалах орон нутгийн анги, мэргэжлийн ангиуд хоёрдугаар сарын 19-нөөс гуравдугаар сарын 5-нд
  • нийт 4,222 малчин өрхийг түлээ түлшээр ханган
  • 6,766 малчин өрхөд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж,
  • 2,010 малчин өрхөд хоол хүнсний тусламж үзүүлэн ажиллалаа.
Түүнчлэн 62,722 малчин өрхөд өвс, 69,866 малчин өрхөд малын тэжээл хүргэв. Эдгээр үйл ажиллагаанд давхардсан тоогоор 2,114 алба хаагчид 523 техник хэрэгсэлтэйгээр ажилласан.
Аймаг орон нутгийн онцгой комисст дэмжлэг үзүүлэх зорилгоор төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 675 алба хаагч 197 тээврийн хэрэгсэлтэйгээр 17 аймгийн 74 суманд 6,444 айл өрхөд хүрч, 4,300 тонн тэжээл, өвс хүргэж байгаа.
Цас их орж зам даваа хаагдсан газруудад урьдчилсан байдлаар 54,398 километр зам гаргахаар төлөвлөж байв. Тэгвэл одоогоор байдлаар үүнээс бараг хоёр дахин илүү буюу 93,142 километр зам гаргаад байна. Тодруулбал,
  • аймагт орон нутгийн онцгой комисс 29,387,
  • төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид 43,531,
  • хувийн хэвшлээс дайчлан ажиллуулж байгаа техник хэрэгслүүдээр нийт 20,224 километр зам гаргажээ. 
Мөн одоогийн байдлаар 142 өрхийн гэр хашааг цаснаас гаргаж, 71 өрхийг нүүлгэн шилжүүлсэн байна. Үүний дээр малчин эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх зорилгоор ажлын хэсгүүд 470 гаруй иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, 350 өрхөд эмийн багц хүргэхийн сацуу 120 хүнд сэтгэл заслын үйлчилгээ үзүүлсэн. 
Эрүүл мэндийн сайдын тушаалаар орон нутагт 318 резидент эмчийг томилон ажиллуулж байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn