АНУ-д сургууль дээрээ аллага үйлдсэн хүүхдийн эцэг эхэд 10-15 жилийн хорих ял оноожээ

100
2021 онд Мичиган мужийн Оксфорд хотын нэг сургуульд зэвсэгт халдлага үйлдэж, дөрвөн сурагчийн амийг хөнөөсөн өсвөр насны хүүхдийн эцэг эх хоёр өчигдөр АНУ-ын шүүхээс 10-15 жилийн хорих ял сонсжээ.
Эцэг эхчүүд болох Жэймс болон Женнифер Крамбли нар дээрх аллагын маргааш нь баривчлагдаж, хоёр жил гаруй хугацаанд хоригдож байсан юм.
Тэд АНУ-ын хэмжээнд сургуулийн байранд аллага үйлдсэн хүүхдийнхээ өмнөөс шийтгэл хүлээсэн анхны эцэг эх болж байна.
Хүүхдийн эцэг Жэймс Крамбли “гэртээ хадгалж байсан галт зэвсэг, буу, сум зэргийг чөлөөтэй ашиглах боломж олгосон”, эх Женнифер Крамбли “эдгээр зэр зэвсгийг ашиглах, эзэмшихийг сайшаасан, хөхүүлэн дэмжсэн” гэж Окланд дүүргийн шүүхийн шүүгч Шерил Мэттьюс буруутгажээ.
Крамблигийн гэр бүлийнхэн шүүгчийг яллах дүгнэлтээ танилцуулахын өмнө хохирогчдын ар гэрийнхнээс уучлалт гуйсан байна.

зураг

Хүүхдийн үйлдсэн аллагад хэнийг буруутгах талаар удаан үргэлжилсэн маргаан ийнхүү өндөрлөж байгаа юм. Прокурорууд энэ удаа хүүхдийнх нь үйлдсэн хүнд гэмт хэрэгт эцэг эхийг шийтгэх хууль эрх зүйн шинэ жишиг тогтоож байна.
Хэрэг гарах үед 15 настай байсан Этан Крамбли гэрээсээ авчирсан 9 мм-ийн  Sig Sauer хийцийн галт зэвсгээр Оксфордын Ахлах Сургуулийн байранд халдахдаа дөрвөн сурагчийн амийг хөнөөж, зургаан сурагчийг нэг багшийн хамт шархдуулж байсан юм.
Этан өнгөрсөн онд хүн амины дөрвөн хэрэг, бусад 19 хэрэгтээ өршөөлд хамрагдах нөхцөлгүй бүх насаар хоригдох ялаар шийтгүүлж байжээ.
Эх сурвалж: Ikon.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn