ХААН Банк хүүхдүүдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх “1000-0” аяныг гурав дахь жилдээ хэрэгжүүллээ
![](http://nutag.mn/uploads/posts/2024-04/1713851431_459eb256-4740-47cd-a7a5-7bdb5041a997.jpg)
ХААН Банк уг аяны хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын 26, 42, 53, 65, 69-р сургуулиудын ойр орчимд хурд сааруулагч, замын тэмдэг тэмдэглэгээ байршуулж, цуврал видео контентууд бэлтгэн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээж, хүүхэд багачуудад ослоос урьдчилан сэргийлэх мэдээлэл, зөвлөгөө өгч ажилласан юм.
![](http://nutag.mn/uploads/posts/2024-04/1713851484_1ebf4871-43ea-4d76-acac-de8fb60e8a6e.jpg)
“1000-0” аяныг цаашид жил болгон хэрэгжүүлж, хүүхдүүдийг зам тээврийн болзошгүй ослоос сэргийлэх, ослын тоог бууруулахад бодитой хувь нэмрээ оруулахаар бид хичээн ажиллаж байна.
ХААН Банк салбар бүрийн амжилттай яваа, манлайлагч залууст зориулсан “Сигначер” үйлчилгээг 2017 онд зах зээлд анх нэвтрүүлсэн бөгөөд “Сигначер” харилцагч болсноор нийгмийн хариуцлагын хүрээнд банкнаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрт оролцох, хамтдаа бүтээх сайн үйлсэд нэгдэх боломж олгодгоороо онцлогтой.
Өдөр бүрийг гэрэлтүүлдэг бяцхан үрсээ хайрлацгаая!