Ардчилсан нам хяналтаа Ц.Элбэгдоржид бүрэн алдлаа

128

Ардчилсан намын сонгон шалгаруулах хорооны гишүүд сонгогджээ. Тэд энэ удаагийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчдийг сонгох юм байна.

Сонгон шалгаруулах хороонд АН-ын дарга Лу.Гантөмөр, Тэргүүн дэд дарга С.Баярцогт, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяр, Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт, Улс төрийн зөвлөлийн гишүүн Г.Эрдэнэбат, Д.Мөнх-Эрдэнэ, С.Батзаяа нар сонгогдсон байна. 

Эдгээр хүмүүсийн ихэнх нь Ц.Элбэгдоржийн хамааралтай хүмүүс байгаа нь Ардчилсан нам хяналтаа Ц.Элбэгдоржид бүрэн алдсныг харуулж байна. Тэдний холбоо хамаарлыг хөөгөөд үзвэл, С.Баярцогт Ц.Элбэгдорж хоёр эртнээс хамааралтай. Ц.Элбэгдорж 1998 онд Ерөнхий сайд болохдоо С.Баярцогтыг Байгаль орчны сайдаараа томилж байв. 2004 онд хоёр дахиа гүйцэтгэх засаглалын тэргүүн болохдоо ч Хэрэг эрхлэхийн даргаараа С.Баярцогтыг урьж байв. Тэд ийнхүү эртнээс хөтөлгөө морь шиг явж иржээ. Ц.Элбэгдоржтой хамааралтай дараагийн хүн Улс төрийн зөвлөлийн гишүүн Г.Эрдэнэбат. Тэрбээр Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байх үед Улсын Ерөнхий прокурорын орлогчоор томилогдон ажиллаж байсан юм.

Улс төрийн зөвлөлийн гишүүн Д.Мөнх-Эрдэнийн тухайд Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байх үед Хөх хот дахь Ерөнхий консулаар томилогдон ажиллаж байв. Улс төрийн зөвлөлийн гишүүн С.Батзаяа ч Ц.Элбэгдоржийн хүн гэгддэг.

Тэрбээр Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр ажилласан эхний дөрвөн жил хэвлэл мэдээллийн албаны даргаар нь ажиллаж байсан бөгөөд Ц.Элбэгдорж түүнийг АН-д хөтлөн оруулж ирсэн юм. Эндээс харвал гаднаа Лу.Гантөмөр Ардчилсан намыг удирдаж буй мэт боловч үнэн хэрэгтээ тус намыг Ц.Элбэгдорж удирдаж байна. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд оролцох Ардчилсан намын нэр дэвшигчдийг Ц.Элбэгдоржийн фракцийн хүмүүс тодруулж байгаа нь үүнийг тодорхой харуулж байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn