Лондонгоос ирсэн Энэтхэгийн мотоциклтой аялагч Монголд гацжээ

47


Сүүлийн жилүүдэд дугуй, мотоцикл, автомашинаар дэлхийг тойрох аялагчид нэмэгдсэн. Улмаар тэдэнд "туслах" соёл улс орон бүрд тогтож буй. Учир нь дээрх аялал нь аялагчаас эр зориг, тэсвэр тэвчээрийг шаарддаг бөгөөд аяллын явцад дайран өнгөрөх улс орон бүрийг дэлхий дахинд сурталчлан таниулж байдаг.
Эл аяллын соёл манай улсад ч тогтож монголоор дайрч буй дэлхийн аялагчдыг онцлон таниулж, угтаж, үддэг болоод байгаа юм.
Тэгвэл энэ удаа Энэтхэгийн мотоциклтой аялагч манай улсад ирсэн байна. Гэвч тэрбээр Баян-Өлгий аймагт аялж явахдаа хувийн бичиг баримтуудаа гээгдүүлсний улмаас аяллаа түр зогсоожээ.
Тодруулбал, Ашиш гэх нэртэй Энэтхэгийн мотоциклтой аялагч Лондоноос гарч, Казахстан, ОХУ-аар дамжин Монгол Улсад ирсэн байна. Улмаар Баян-Өлгий аймагт аялж явахдаа жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, гадаад паспорт, мотоциклын бичиг баримт гэхчлэн өөрт хэрэгтэй албан бичиг баримтуудаа хаясан байна. Улмаар ЭСЯ-наас түр бичиг баримт авч өнөөдөр /2024.10.08/ Энэтхэг улс руу нисжээ. Харин мотоциклоо эргэн ирж авахаар болж, монголд үлдээжээ.
Д.ЖАРГАЛМАА
https://eguur.mn/536873/
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn