СӨҮЛИЙН ӨГЛӨӨ: Сөрөг хүчнийхэн ерөнхийлөгчийг огцруулахгүй бол импичментийн ажиллагааг эхлүүлнэ гэж мэдэгдлээ
Сөүлд өглөө /2024.12.04/ болж байна. Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн дайн зарлах тухай зарлиг гаргасны дараа юу болсныг тоймон хүргэж байна.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёол мягмар гаргийн орой дайны байдал зарлаж буйгаа телевизээр мэдэгдсэн билээ.
Үүний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа тус улсын ойрын холбоотон болох Өмнөд Солонгосын засгийн газартай холбоотой ажиллаж байгаа тухай АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч CNN телевизэд мэдээлжээ.
Дайны тухай тогтоол гаргах болсон шалтгаан: Ерөнхийлөгч Юн тус улсын гол сөрөг хүчний намыг /АН/ Хойд Солонгостой хамтран төрийн эсрэг үйл ажиллагаа явуулж байна гэж буруутгалаа. Иймд парламентад олонхи болсон сөрөг хүчний дээд шатны прокуроруудыг яллах, Засгийн газрын төсвийн төслийг буцаах тухай саналтай байгаагаа ил тод илэрхийлжээ.
Улс төрийн эсэргүүцэл: Ерөнхийлөгчийг дайны байдал зарласны дараа Өмнөд Солонгосын Үндэсний Ассамблейн гишүүд ассамблейн танхимд цуглах гэсэн боловч байрыг цагдаа нар хамгаалалтад авчээ. Гэвч 300 гишүүний 190 нь ямар нэгэн байдлаар цуглаж чадсан бөгөөд уг хуралд Ерөнхийлөгчийн өөрийнх нь улс төрийн намын дарга оролцож, төрийн тэргүүний зарлигийг буруушааж байгаагаа мэдэгджээ. Мөн сөрөг хүчний намын бүлгийн дарга Ерөнхийлөгч Юныг "эх орноосоо урвасан гэх хэргээс зайлсхийж чадахгүй" гэж хэлээд, түүнийг "нэн даруй огцрохыг" уриалав.
Одоогоор Сөүлд Үндэсний ассамблей, бүс нутгийн чуулган, улс төрийн нам, улс төрийн байгууллага байгуулах, жагсаал цуглаан, жагсаал цуглаантай холбоотой бүхий л улс төрийн үйл ажиллагааг хориглосон байдалтай байна. Тогтоолыг зөрчсөн хүмүүсийг ямар ч зөвшөөрөлгүйгээр баривчлах эсвэл нэгжлэг хийх боломжтой
01:00 цаг: Цэргүүд Үндэсний ассамблейн гол танхим руу нэвтрэхийг оролдсон бөгөөд Сөүл хотод орон нутгийн цагаар 01:00 цагийн үед хууль тогтоогчид Ерөнхийлөгчийн дайны байдал зарласан тогтоолыг эсэргүүцсэн санал хураалт явуулав. 100 хувийн саналаар уг хуулийг эсэргүүцэж байгаагаа баталсны дараа дараа цэргүүд орхин гарцгаажээ.
05:00 цаг: Юн парламентын санал хураалтаас иш татан богино хугацаатай зарлигаасаа буцаж, тушаалыг биелүүлэхээр байрлуулсан цэргээ татсаны дараа дайны дэглэмийг цуцална гэдгээ мэдэгдэв. Удалгүй Засгийн газрын хуралдаанаар уг тогтоолыг хүчингүй болгохоор санал хураалт явуулан дэмжлээ.
"Онц байдлын дэглэмийг хэрэгжүүлэхээр дайчлагдсан цэргүүд бааз руугаа буцаж, байдал хэвийн болсон" гэж Штабуудын дарга нарын нэгдсэн хорооноос мэдэгдсэн байна.
“Өнгөрсөн шөнө 23:00 цагт миний бие төрийн үндсэн чиг үүрэг, Үндсэн хуулиар бий болгосон эрх чөлөөт тогтолцоонд саад учруулахыг оролдсон төрийн эсрэг хүчнээс улс орноо авран хамгаалахын тулд шийдэмгий байдлаар онц байдал зарлалаа. Гэхдээ Үндэсний Ассамблейн зүгээс онц байдлыг цуцлахыг шаардсан тул түүнийг хэрэгжүүлэхээр дайчлагдсан цэргүүдийг эргүүлэн татаж байна” гэж Юн Сог Ёль хэлжээ. Түүнчлэн төрийн албан тушаалтнуудын эсрэг импичмент зарлах оролдлого хийх зэргээр төрийн чиг үүрэгт саад тотгор учруулах гэсэн “бүдүүлэг” үйл ажиллагаагаа зогсоохыг Үндэсний Ассамблейд дахин уриалсан байна
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч хамгийн сүүлд 1980 онд оюутнууд болон үйлдвэрчний эвлэлүүдийн тэргүүлсэн үндэсний бослогын үеэр цэргийн байдал зарлаж байжээ
Өнөөдөр өглөөний байдлаар Өмнөд Солонгосын Үндэсний Ассамблейн байрны эргэн тойронд цагдаа нар өндөр ачаалалтай ажиллаж байна.
Өмнөд Солонгосын сөрөг хүчнийхэн ерөнхийлөгчийг огцруулахгүй бол импичментийн ажиллагааг эхлүүлнэ гэж мэдэгдлээ.
Импичмент гэж юу вэ? Төрийн өндөр албан тушаалтанг эргүүлэн татах, хариуцлага тооцох үйл явцыг олон улсад импичмент гэдэг
Өмнөд Солонгосын сөрөг хүчин Ардчилсан намын зүгээс түүний дайн зарласныг шүүмжилж, түүнийг бослого, импичментийн үндэслэл гэж нэрлэж, Юн Сук Ёолыг нэн даруй огцруулахгүй бол түүнийг огцруулах ажиллагааг эхлүүлнэ гэж мэдэгдлээ.
"Ерөнхийлөгч Юн Үндсэн хуулийг нурааж, ардчиллыг уландаа гишгэсэн гэмт хэргийг бид зүгээр хараад суухгүй", "Ерөнхийлөгч Юн нэн даруй сайн дураараа огцрох ёстой", "эх орноосоо урвасан гэх хэргээс зайлсхийж чадахгүй" "байлдааны байдал зарласнаасаа болж "нэн даруй огцрохыг" уриалж байна" гэх уриалгуудыг сөрөг хүчнээс идэвхтэй явуулж байна.