Аваргуудын нэрэмжит барилдаанд аймгийн арслан Г.Цоггэрэл түрүүлэв
Увс аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит тойргийн барилдаан 2024 оны арванхоёр дугаар сарын 7-8-ны өдрүүдэд Увс аймгийн Улаангом хотод болж өнгөрлөө. Шинэ залуу бөхчүүдийг дэмжих зорилгоор 1990 ээд оны дунд үеэс зохион байгуулж ирсэн энэхүү барилдаанд аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу бөхчүүд оролцдог бөгөөд түрүү бөх "Увс нуур" цомыг гарддаг уламжлалтай. Энэ удаагийн барилдаанд 46 бөх 2 хэсэгт хуваагдаж, тойргийн журмаар хүч үзсэн ба Увс аймгийн Түргэн сумын харьяат, "Увс нуур" дэвжээ, "Тоосгон уул" компанийн бөх аймгийн арслан Ганжуурын Цоггэрэл 44 даваагаар тэргүүлж, "Увс нуур" цомыг хоёр дах удаагаа хүртлээ.
Г.Цоггэрэл энэ жил Багануур дүүргийг баяр наадамд түрүүлж, аймгийн арслан цол хүртээд хэдхэн хоногийн дараа болсон ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмаар улсын арслан Р.Пүрэвдагваар хоёр, улсын харцага Т.Баасанхүүгээр гурав давж, дөрвийн даваанд дархан аварга Н.Батсуурьд тахим буулгасан бөх юм.