Д.Дамдинжав: Нутгийн хүү Ц.Сэргэлэн генералд итгэл хүлээлгэнэ

604


УИХ-ын сонгуулийн 7-дугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж буй, генерал Ц.Сэргэлэнг Дорнод аймгийн олон мянган иргэн дэмжиж байна. Тэдний нэг Дорнод аймгийн иргэн, өндөр настан Д.Дамдинжав гуай Хил хамгаалах ерөнхий газрын дарга асан генерал Ц.Сэргэлэнг дэмжиж байгаагаа илэрхийлээд түүний гэр бүлийн талаар өөрийн дурсамжаа бидэнтэй хуваалцав.  Д.Дамдинжав: "Намайг 1962 онд Эрээнцавын сангийн аж ахуйн даргаар ажиллаж байхад газар тариалан, мал аж ахуй ихтэй боловч ажиллах хүчин дутагдалтай байсан учир гаднаас хүн хүч ихээр авч ажиллуулдаг байлаа. Тэр жил ажилчин элсүүлэх зорилгоор Улаанбаатар хот руу явж Эвлэлийн хорооны ажилчин залуучуудын хэлтэст хэд хоног ажилласан юм. Ингээд радиогоор зарлуулж олон хүн ажилд авсан.
Тэгэхэд Ц.Сэргэлэн генералын аав С.Цэдэв гуайтай анх удаа уулзаж байлаа. 1964 оны өвөл С.Цэдэв гуайнх Эрээнцавын сангийн аж ахуйд нүүж ирэхэд н.Яринпил гэж сангийн аж ахуйн орлогч дарга ажлаа өгч байв. Тэр үед би залуухан байж дээ. С.Цэдэв гуай ажилд их шуурхай, найдвартай, голлож барилгын ажилыг хариуцдаг байсан. Бид бие биенээ сайн танина, олон жил хамт ажиллаж байсан хүмүүс.
Манай гэр бүлийн хүн эмийн сангийн эрхлэгчээр, С.Цэдэв гуайн хань Б.Нүрэн эм найруулагчаар ажилладаг байлаа. Түүний хүү Ц.Сэргэлэн одоо өөрийн төрсөн Дорнод аймгаас Улсын Их Хуралд нэр дэвшиж байна. Дорнод нутгийнхан нутгийн хүү Ц.Сэргэлэн генералдаа итгэл хүлээлгэнэ гэдэгт би итгэлтэй байна” гэлээ. 

Ж.Бат 


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn