Увсад хоёр хүн угаартаж амиа алдав

18

Угаарын хийн хордлогоор хүмүүс олноороо амиа алдаж, хэрэглэж буй түлшийг буруутгаж байгаа билээ. Түүгээр ч зогсохгүй УИХ-ын гишүүн, АН-ын дарга Л.Гантөмөр “Намайг хүүхэд байхад ч нүүрс түлж угаартдаг байсан. Би ч багадаа угаартаж байсан. Нүүрс угаасаа угаартуулдаг” хэмээн хэвлэлийнхэнд ярилцлага өгөв.
Улаанбаатарынханд нүүрс түлүүлж хэвшүүлэх гэж зүтгэсэн 1940-1950-иад оны үед хүмүүс олноороо угаартаж байсан гэдгийг тэр үеийн цагдан сэргийлэх байгууллагад ажиллаж байсан хөгшчүүд ч хэлдэг. Тэгэхээр иргэд угаарын хийн аюулаас өөрсдөө сэрэмжилж, хариуцлагатай, хянамгай байх хэрэгтэй байна.
Учир юу гэвэл сайжруулсан шахмал түлш хэрэглэдэггүй хөдөөд ч хүмүүс угаартаж амиа алдсан золгүй тохиолдол гарлаа. Увс аймгийн Бөхмөрөн сумын нутаг, Өвдөг харган гэх газарт энэ сарын 10-нд гэртээ хоёр хүн угаартаж нас барсан хэргийг тус аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна. Цагдаагийнхан үзлэг шалгалт хийхэд 41, 44 настай гэр бүлийн хоёр хүний биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй аж. Өдгөө нарийвчилсан шинжилгээ хийлгэж байгааг эх сурвалжууд мэдээллээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn