Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан мэдээгээр маргааш Өвөрхангайн өмнөд, Төв аймгийн баруун болон өмнөд хэсэг, Дундговь, Хэнтийн нутаг, Дорноговийн хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
Мөн тавдугаар сарын 27-28-нд шилжих шөнө Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн нутгаар, тавдугаар сарын 28-ны өдөр Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий, Дундговь, Дорноговийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурах төлөвтэй байна.
Тэр дундаа Булган, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар нойтон цас орж, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна.
Иймд замд гарах бол тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, аюулгүй байдлыг хангахыг холбогдох байгууллагууд мөн сануулж байна.