Месси, Суарес нар хөл бөмбөгийн клуб байгуулжээ

6

Хойд Америкийн хөл бөмбөгийн лигийн “Интер Майами” багийн тоглогчид болох Лионел Месси, Луис Суарес нар хамтран хөл бөмбөгийн “Депортиво ЛСМ” гэдэг нэртэй клубийг байгуулжээ. Энэ тухай Суарес Х сүлжээн дэх хуудсандаа бичсэн байна.  

“Алтан бөмбөг” шагналыг 8 удаа хүртсэн Аргентины хөлбөмбөгчин Л.Месси, “Барселона”-гийн бүрэлдэхүүнд 5 удаа Испанийн аваргаар шалгарсан Уругвайн хөлбөмбөгчин Л.Суарес нарын байгуулсан тус баг Уругвайн аварга шалгаруулах тэмцээний 4-р дивизионд тоглох ажээ.

ЛСМ гэдэг товчлол нь хөлбөмбөгчдийн нэрсийнх нь эхний үсгүүд юм. “Өнөөдөр миний бие өсвөр насныхныг өсөж дэвжихэд нь туслах боломжийг Уругвайн хөл бөмбөгт санал болгож байна. Үүний тулд бид Уругвайн хөл бөмбөгийн холбооны ивээл дор болдог тэмцээнүүдэд клубээ оролцуулахыг хүсэж байгаа юм. Үүгээр мөрөөдөл маань дуусахгүй, бид мөрөөдлөө гэр бүл, найз нөхөд, ойр дотны хүмүүстэйгээ хуваалцах болно.

Хүүхэд ахуй цагаас хойш бидэнд нийтлэг зүйлс маш олон байсан, бид хөл бөмбөгийн оргилд гарсан үедээ туршлагаа хуваалцсаар ирсэн. Иймээс миний бие өнөөдөр өөрийн найз, нэг багийн андыгаа танилцуулах гэж байна.

Энэ төсөл бол хөл бөмбөгийн талаарх ирээдүйн төсөөллөө хуваалцах маш сайхан боломж юм” гэж Суарес бичжээ. Месси, Суарес хоёрын тоглодог “Интер Майами” баг 14 тоглолтод 23 оноо авснаар Хойд Америкийн хөл бөмбөгийн MLS лигийн Дорнод бүсийн тэмцээний хүснэгтийн 7-р байрт бичигдэж байгаа бөгөөд 29-нд талбайдаа “Монреаль” багтай тоглоно. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn