Улсын хэмжээнд 17 аймгийн 137 сумын нутаг дэвсгэр тарваган тахлын голомттой

8

Тарваган тахал өвчин нь нянгаар үүсгэгддэг байгалийн голомтот, цочмог халдварт өвчин. Монгол Улсын хэмжээнд 17 аймаг, 137 сумын нийт нутаг дэвсгэрийн 28.3 хувь буюу 443.3 км квадрат талбай  тарваган тахлын байгалийн голомттой. 
2005-2025 онд нийт 31 тохиолдол буюу жилд 1-2 хүн тарваган тахлаар өвчилж, нас баралт 35 хувьтай байв. Тарваган тахлаар хүн өвчилсөн тохиолдол 2020 онд хамгийн олон буюу зургаан батлагдаж, нас барсан байна. 
 
Харин Хөвсгөл аймагт хамгийн сүүлд 2015 онд тарваган тахлаар хоёр хүн өвчилснөөс нэг нь нас барж, нэг нь эдгэрчээ. 
Тарваган тахал нь 4-р сараас идэвхжиж, 8-9 дүгээр сард оргил үедээ хүрч, 10 дугаар сарын дунд үеэс эхлэн намжмал байдалд ордог гэж ЭМЯ-наас мэдээлэв. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn