Хятадад тарваган тахлын улмаас нас барсан дахин нэг тохиолдол бүртгэгджээ

900


БНХАУ-ын хойд хэсэгт орших Өвөр Монголын өөртөө засах орны Баян-Нуур хотын эрх баригчид тарваган тахлын улмаас нас барсан дахин нэг тохиолдлыг бүртгэжээ. Энэ тухай бүс нутгийн эрүүл ахуй, эрүүл мэндийн хороо мэдэгдсэн байна.
Мэдэгдэлд дурдсанаар, Баян-Нуур хотод халдварын аюулын өндөржүүлсэн бэлэн байдлын хамгийн өндөр буюу гуравдугаар түвшнийг зарласан бөгөөд өндөржүүлсэн бэлэн байдал оны эцэс хүртэл үйлчлэх аж.  
Өвөр Монголын өөртөө засах орны Баотоу тойргийн Дархан-Муумянган хошууны оршин суугч тарваган тахлын гэдэсний хэлбэрээр өвчилсний улмаас нас барсан тохиолдол бүртгэгдсэн тухай өмнө нь мэдээлсэн юм. Тус хотод халдварт өвчин тархахаас сэргийлэхийн тулд өвчтөнтэй ойр хавьталтай байсан хэдэн арван хүнийг эмч нар тусгаарласан юм.
БНХАУ-ын хойд нутгийн тал газарт болон хөрш Монгол Улсад тарвагын тахлын тохиолдлууд үе үе илэрдэг байна. Нутгийн оршин суугчид халдварт өвчинг тээгч мэрэгч амьтдын махыг иддэг учир тарваган тахлаар өвчилдөг аж.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn