“Говийн чоно-2026” олон улсын дадлага сургуулийг Увс аймагт зохион байгуулна

4
  • Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Номхон далайн хуурай замын цэргийн командлалтай хамтран "Говийн чоно-2026" олон улсын дадлага сургуулийг Увс аймагт зохион байгуулахтай холбогдуулан сургуулийн бодлого боловсруулах ажлын хэсгийн уулзалт энэ сарын 21-23-ний өдрүүдэд ОБЕГ-т болж байна.

    Ажлын хэсгийн хурлыг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг, АНУ-ын Монгол дахь Элчин сайдын яамны Атташегийн орлогч, хошууч Дмитрий Леонтев нар ахалж байгаа бөгөөд энэ үеэр сургуулийн агуулга, хөтөлбөрийг бүс, орон нутгийн гамшгийн төрөл, эрсдэлт хүчин зүйл, онцлог, хүмүүнлэгийн тусламжийн хэрэгцээнд тулгуурлан боловсруулах юм.

    Увс аймаг нь Монгол Улсынн баруун хязгаарт орших, уулархаг тогтоцтой, гол мөрөн, нуур цөөрөм олонтой бүс нутаг бөгөөд тал хээр, уул нуруу, голын сав газар, нуурын экосистем зэрэг олон төрлийн байгалийн тогтоц нэг дор бүрэлдсэнээрээ онцлогтой. Үүнээс үүдэж цасан шуурга, үер зэрэг аюулт үзэгдэлд өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
    Тиймээс “Говийн чоно-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хамтын ажиллагааг бодитоор туршин сайжруулах, оролцогч талууд туршлага, мэдлэгээ солилцох, практик сургалтаар дамжуулан шинэ сорилтуудыг даван туулах чадавхаа бэхжүүлэх, улмаар урт хугацааны түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэж байна.

    Увс аймаг нь Монгол Улсын баруун хязгаарт орших, уулархаг тогтоцтой, гол мөрөн, нуур цөөрөм олонтой бүс нутаг бөгөөд тал хээр, уул нуруу, голын сав газар, нуурын экосистем зэрэг олон төрлийн байгалийн тогтоц нэг дор бүрэлдсэнээрээ онцлог. Гэвч энэ нь цасан шуурга, үер зэрэг аюулт үзэгдэлд өртөх эрсдэлийг мөн нэмэгдүүлдэг. Тиймээс “Говийн чоно-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хамтын ажиллагааг бодитоор туршин сайжруулах, оролцогч талууд туршлага, мэдлэгээ солилцох, практик сургалтаар дамжуулан шинэ сорилтуудыг даван туулах чадавхаа бэхжүүлэх, улмаар урт хугацааны түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэж байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn