Цасанд суусан “Toyota Prius 30” машиныг татаж гаргажээ

5

Увс аймгийн Бөхмөрөн сум 3 дугаар багийн нутаг аймгийн төвөөс баруун хойд зүгт 70 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 120 км-т орших Хагын хөдөө хэмээх газарт Бөхмөрөн сумаас Улаангомын чиглэлд зорчиж явсан машин цасанд суужээ.
Хоёр том хүн, гурван хүүхэдтэй суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 2026.02.23-ны  20:45 цагт хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж “Toyota Prius 30” суудлын автомашин цасанд суусан байсныг ажиллаж татан гаргажээ. 
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
2-р сарын 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 25-нд төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр салхи, шуургатай байх тул зам даваа гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа, гулгаатай байхыг ЦУОШГ-аас сэрэмжлүүлэв. Цаг агаарын мэдээ харж, аян замын бэлтгэлээ сайтар хангасны дараа холын замд гарахыг ард иргэддээ анхааруулъя. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn