Өмнөговь сумын сургууль цахим номын сантай боллоо
Өмнөговь сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль Цахим номын сантай болсон байна.
Орчин үеийн хүүхэд, залуучуудын заавал унших номын жагсаалтад багтсан, харилцаа хандлага, ёс зүй гэх мэт хувь хүний хөгжил рүү голдуу чиглэсэн 500 ширхэг номоор уг номын санг баяжуулжээ.
Цахим номын санг тохижуулан техник хэрэгсэл нийлүүлэх ажлыг орон нутгийн "Увс дүүрэн арвижих" компани улсын төсвийн 35 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэн энэ сарын 1-ний өдөр хүлээлгэн өгсөн байна.