Баян-Өлгийд дөрвөн нам орон нутгийн сонгуульд оролцохоо илэрхийллээ

750



Баян-Өлгий /МОНЦАМЭ/.Аймаг, нийслэл, сумын ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу нам, эвслүүд сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй өдрийн өмнө тухайн шатны Сонгуулийн хороонд илэрхийлэх ёстой.

Тэгвэл хуульд заасан хугацаанд Баян-Өлгий аймагт дөрвөн нам орон нутгийн сонгуульд оролцохоо илэрхийлсэн байна.

«Нам, эвслүүд сонгуульд оролцох хүсэлт гаргах хугацаа энэ сарын 15-ны өдрөөр дуусгавар болсон. Тус аймгаас Монгол ардын нам, Ардчилсан нам, Монгол ардын хувьсгалт нам, ШИНЭ нам сонгуульд оролцохоо илэрхийлж, хүсэлтээ аудитын байгууллагаар хянуулсан мөрийн хөтөлбөрийн хамт ирүүлээд байна. Аймгийн Сонгуулийн хороо хүсэлтийг хянан үзэж, тав хоногийн дотор бүртгэх эсэх шийдвэр гаргана» хэмээн аймгийн Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Х.Бахыт хэллээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn