“Боршоо” боомтыг өргөтгөж байна

629



“Боршоо” боомтыг олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөн шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Гаалийн шинэчлэл”-ийн хүрээнд Азийн хөгжлийн банкны 27.2 тэрбум төгрөгийн нэн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Увс аймаг дахь Боршоо боомтыг ийнхүү өргөтгөж байгаа аж.

Боомтыг шинэчлэх ажлын хүрээнд зорчигч тээврийн 3200 метр квадрат бүхий шинэ цогцолбор, дулаан, цэвэр усны инженерийн дэд бүтэц, ногоон байгууламж, хилийн хяналтын байгууллагуудын ажилчдын орон сууц зэргийг барьж байна. Мөн тус боомтыг орчин үеийн теле хяналтын систем бүхий ухаалаг гарц, рентген, тоног төхөөрөмжөөр хангах аж. Ингэснээр тус боомтоор өдөрт нэвтрэх зорчигчийн тоо 5 дахин, ачааны автомашины тоо 3 дахин, суудлын тээврийн хэрэгслийн тоо 7 дахин нэмэгдэж, төрийн албан хаагчид, ард иргэдийн ажиллаж амьдрах эрүүл, аюулгүй, таатай орчин бүрдэх юм байна.

Энэ ажил нь Монгол Улсын гадаад худалдаа, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, Увс аймгийг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэх чухал ажил болох аж.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn