Баруун бүсийн хүүхэд хөгжлийн төвийн дугуйлангуудад 3914 хүүхэд хамрагджээ

0

Увс /МОНЦАМЭ/.Баруун бүсийн хүүхэд хөгжлийн төвийн болон Монголын оюун ухааны академийн Увс аймаг дахь салбарын нээлтийн ажиллагаа боллоо.

Баруун бүсийн хүүхэд хөгжлийн төв нь өнгөрсөн 6-р сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулсан бөгөөд зуны гурван сарын хугацаанд 22 төрлийн дугуйлан хичээллүүлжээ. Эдгээр дугуйланд аймгийн төвийн 3914 хүүхэд хамрагдаж, авьяас билиг, ур чадвар, оюун ухаанаа хөгжүүлсэн байна.

Баруун бүсийн хүүхэд хөгжлийн төвийн нээлтийн үйл ажиллагааны үеэр дугуйланд явсан хүүхэд багачууд өөрсдийн сурч мэдсэн зүйлсээ эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч нартаа тайлагнаж, танилцуулсан юм. Энэхүү төв үйл ажиллагаа явуулж эхэлснээр хүүхэд багачууд хичээлээс гадуур дуртай дугуйлан, спортоороо хичээллэж өөрийгөө хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж бүрдсэн байна.

Одоогоор Баруун бүсийн хүүхэд хөгжлийн төвийн дараагийн ээлжийн дугуйлангийн элсэлт авч эхлээд байна.


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn