Хангайн сумдад цас, бороо холилдон орж байна

0



Увс /МОНЦАМЭ/.Өнгөрсөн шөнө Увс аймгийн 15 сумын нутгаар ууландаа цас, тал газартаа бороо орж хоножээ. Одоогоор Өндөрхангай, Зүүнхангай, Цагаанхайрхан, Баруунтуруун гэсэн хангайн сумдад цас, бороо холилдон орсоор байна. Энэ өглөөний 8 цагийн байдлаар Хяргас суманд 26 мм, Өндөрхангайд 3,4 мм, Малчинд 12 мм, Цагаанхайрханд 5 мм хур тунадас ороод байна гэсэн мэдээллийг аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвд тухайн сумдын цаг уурын станцаас ирүүлжээ.

“Өнөөдрөөс эхлээд аймгийн нийт нутгаар цочир хүйтэрч байна. Энэ хүйтэн 3-4 хоног хадгалагдах байх. Шөнөдөө уулархаг нутгаар 0-5 хэм хүйтэн хонох бөгөөд цаг агаар хасах хэм рүү орж байна” хэмээн аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн инженер М.Отгонхүү хэллээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn