Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн асуудлаар сургалт хийв

671



Баян-Өлгий /МОНЦАМЭ/.Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Цагдаагийн газартай хамтран “Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэглээ, хэрэгжилт” сэдэвт сургалтыг энэ сарын 11-ний өдөр зохион байгууллаа.

Сургалтад Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын удирдах албан тушаалтнууд, нийт мөрдөгч, эрүүгийн төлөөлөгч, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэх эрх бүхий албан хаагчдыг хамруулав.

Сургалтын үеэр  аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Өмирбек “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчим: Гэрчээс мэдүүлэг авах ажиллагаа”, “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хүний эрхийг хангах нь” сэдвээр, сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат “Эрүүгийн болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад анхаарах асуудал, хуулийн хэрэгжилт” сэдвээр, шүүгч Т.Болормаа “Эрүүгийн болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гарч буй зөрчил, хуулийг нэг мөр хэрэглэх нь” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Мөн илтгэгчид болон оролцогчид эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийн хэрэглээ, нэг мөр хэрэгжүүлэх талаар санал солилцлоо. 

Ташрамд дурдахад, 2019 оны 12 дугаар сарын 24-нөөс энэ сарын 7-ны өдрийн хооронд Баян-Өлгий аймаг дахь Сум сундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 156 эрүүгийн хэрэг, 239 зөрчлийн хэрэг тус тус шийдвэрлэсэн байна. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn