ДЭМБ-ын суурин төлөөлөгч Cергей Диордица Баян-Өлгий аймагт ажиллаж байна
Баян-Өлгий /МОНЦАМЭ/.Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица Баян-Өлгий аймагт ажиллаж байна.
Тэрбээр аймгийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж явна. Түүнийг өчигдөр аймгийн Засаг дарга А.Гылымхан албан өрөөндөө хүлээж авч уулзаж, эрүүл мэндийн салбарт хийж буй ажил, бодлого, төлөвлөлтийн талаар санал солилцлоо.
ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица Өлгий хотод 100 ортой Нэгдсэн эмнэлэг, 50 ортой Хүүхдийн эмнэлэг барьж байгааг сайшаан тэмдэглэв.
Мөн цаашид эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа, тоног төхөөрөмж, эмч, эмнэлгийн ажилтнуудын ур чадвар, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийллээ.