Нам даралтын зуух дэлбэрч хоёр хүн амиа алджээ

864
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Шинэ-Айл багийн “Бөхөн-Уул” гэдэг газар /сумын төвд/ “Нүхт” ХХК-ийн мал нядалгааны газрын нам даралтын зуух дэлбэрч 2 хүн нас баржээ. 
Ослын тухай дуудлагыг 2020.10.07-ны өдрийн 12:37 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 2.5 км зам туулан 12:45 цагт очиход тус компанийн ажилтан Өлгий сумын харьяат иргэн А /51 настай, эрэгтэй/ 2 гар, нүүрний хэсэг түлэгдсэн байсан тул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна. 
Мөн Өлгий сумын харьяат иргэн К /65 настай, эрэгтэй/, Баяннуур сумын харьяат С/65 настай, эрэгтэй/ нар нас барсан тул цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад тус тус шилжүүлэн өгчээ.
Хүйтний улирал эхэлж буй энэ үед иргэд, олон нийт зуух, пийшингээ галлахдаа сонор, сэрэмжтэй байж, буруу галлагааны улмаас учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn