Бөхмөрөн суманд гурван хүн ажиглалтад байна

0



Аймгийн хэмжээнд 16 хүн тусгаарлах байранд болон гэрийн ажиглалтад байна. Үүнээс Бөхмөрөн сумын дотуур байранд гурван тусгаарлагдан ажиглагдаж байгаа бөгөөд тэдний давтан шинжилгээг өнөөдөр авчээ. Мөн Улсын онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу Боршоо боомтод ажиллаж байсан хилийн цэргийн анги болон МХГ, гаалийн албаны ажилчдаас коронавирусний шинжилгээ авсан бөгөөд эдгээр сорьцыг тээвэрлэсэн автомашин өнөө шөнөдөө багтаж Улаанбаатар хот руу хөдлөх юм байна.

Аймгийн Эрүүл мэндийн газраас ард иргэдэд хандаад амны хаалтыг зөв хэрэглэх, хэрэглэсний дараагаар зөв хаях талаар анхаарч ажиллахыг зөвлөж байна. Гудамжинд ил задгай хаясан, хэрэглэсэн амны хаалт нь халдвар дамжих бас нэг эрсдэл болдог аж. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn