Баян-Өлгийд тусгаарласан хүмүүсийн шинжилгээний хариу сөрөг гарчээ

810

Баян-Өлгий аймагт "Хүннү эйр" компанийн Улаанбаатар-Өлгий чиглэлийн онгоцоор энэ сарын 25-ны өдөр ирж тусгаарласан Вьетнам улсын 4, Монгол Улсын 1 иргэний шинжилгээний хариу сөрөг буюу эрүүл гарчээ. Энэ талаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Т.Серикжан мэдээллээ.

Дээрх гадаадын дөрвөн иргэний нэг нь онгоцон дотор халуурч байсан тул аймгийн Шуурхай штабаас түүнийг COVID-19-ийн сэжигтэй тохиолдол байж болзошгүй гэж үзэн хамт ирсэн хүмүүсийн хамт тусгаарлаад байсан юм.  

Монгол Улсын иргэнийг шинэ коронавирусын тархалт ихэсч буй БНСУ-аас ирсэн тул мөн тусгаарлах арга хэмжээ авсан байв. Энэ талаар мөн ЭМЯ-наас өнөөдөр 11:00 цагт хийсэн мэдээллийн үеэр дурьдсан юм. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn