Аймаг, сумын төв рүү орж, гарах хөдөлгөөнийг зогсоосон шийдвэрийг сунгалаа

924

Улсын Онцгой комиссын өчигдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрээр улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг, орон нутгийн хуваарьт нислэг, хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг зогсоох хугацааг хоёрдугаар сарын 27-ны 08:00 цагаас гуравдугаар сарын 3-ны өдрийн 08:00 цаг хүртэл сунгаж, зохион байгуулалтын арга хэмжээ авахыг аймаг нийслэлийн Засаг дарга нарт даалгасан.

Үүнтэй холбогдуулан энэ сарын 26-ны өдөр аймгийн Онцгой комисс хуралдаж, аймаг, сумын төвөөс гарах, орох хөдөлгөөнийг дээр дурьдсан хугацаанд зогсоох шийдвэр гаргалаа.

Тухайн хугацаанд Цагааннуурын хилийн боомтоор ирэх иргэд, тээврийн хэрэгслийг нэвтрүүлж, гарах хөдөлгөөнийг хаана. Хэрэв ар гэрийн гачигдал, эмнэлгийн яаралтай үйлчилгээ, визийн хугацаа нь болсон зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай ОХУ-ын болон Казахстан улсын иргэдийг нотлох баримтыг үндэслэн нэвтрүүлнэ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn