ЖДҮХС-гийн зээлийг зориулалтын дагуу зарцуулсан эсэхийг шалгана
Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гаас иргэн, аж ахуйн нэгжүүдэд олгосон хөнгөлөлттэй зээлийг зориулалтын дагуу зарцуулсан эсэхийг шалгах үүрэг өглөө.
Тухайн сангаас 2019 онд тус аймгийн 17 иргэн, аж ахуйн нэгжид 952,8 сая төгрөгийн зээл олгосон. Аймгийн Засаг дарга энэ сарын 17-ны өдөр зээлд хамрагдсан төслүүдтэй газар дээр нь очиж танилцав.
Үүний дараа олгосон зээлийн зарцуулалт, эргэн төлөл