Аймгийн Засаг дарга Д.Бауыржан мэндчилгээ дэвшүүллээ
Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойн баярыг тохиолдуулан ард иргэдэд мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрээр мэндчилгээндээ, "Эрхэм хүндэт ард иргэд ээ. Та бүхэнд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Аливаа баярын өдрийг бид тэмдэглэн өнгөрүүлэхдээ хий хоосон баярлан өнгөрүүлэх биш, тухайн үйл явдлын түүхэн үнэ цэн, ач холбогдлыг хойч үеийнхэндээ таниулан ойлгуулах, үндэсний соёл уламжлалаа өвлүүлэн үлдээх нь чухал юм.
Тиймээс Баян-Өлгийнхөн та бүхэн Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан түүхэн энэ өдөр гэр бүлийнхэнтэйгээ хамт түүх соёлоо дээдлэн, үр хүүхдүүддээ өнгөрсөн түүхээ таниулж тэмдэглэн өнгөрүүлээрэй" хэмээжээ.