Баян-Өлгий аймаг иргэдээ татан авахаар болжээ

615
Улаанбаатарт гацсан иргэдээ татан авах болсноо Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан мэдэгдлээ. Тэрбээр "Улаанбаатар хотод хөл хоригдсон хүмүүсээ бусад аймгууд татаж аваад байна. Баян-Өлгий аймаг иргэдээ татаж аваач гэсэн санал удаа дараа ирж байна. Бид татаж авах ажлыг зохион байгуулж болно. Гэхдээ Улаанбаатар хотоос гарахдаа 24 цагийн дотор PCR шинжилгээгээ өгөх хэрэгтэй. Хоёрдугаарт энд ирээд гэрийн тусгаарлалтад заавал орох ёстой. Энэ журмыг ягштал мөрдөх ёстой гэдгийг сануулья.
Ер нь бол өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-20-ны хооронд төр засгийн зүгээс Улаанбаатар хотод хөл хоригдсон иргэдээ татаж авах ажлыг зохион байгуулсан. Аргагүй шалтгааны улмаас нутагтаа ирэх шаардлагатай иргэдийн зэрэгцээ дээрх хугацаанд зориудаар хоцорсон эсвэл Өлгийд ирчихээд сар хүрэхгүй буцаж хот яваад ирж чадахгүй байгаа иргэд цөөнгүй байна. Улаанбаатар- Өлгийн хооронд хэн хэн ирж буцаад ийн чирэгдэл учруулж байгааг бид мэдэж байна. Өөрөөр хэлбэл УОК-ийн шийдвэрийг үл тоомсорлож, иргэн хүний үүргээ биелүүлэхгүй иргэд байна. Баян-Өлгий аймаг халдвар тархаагүй “ ногоон бүсэд” тооцогдож байгаа.
Ковидын халдвар тархах эрсдэлийг энэ мэт иргэдийн хариуцлагагүй байдал улам нэмэгдүүлж байна. Цар тахлын эсрэг тэмцэж буй төр засгийн болон аймаг орон нутгийн шийдвэрийг үл тоомсордож, дахин чирэгдэл учруулахгүй байхыг хүсье.
Энэ удаа бид иргэдээ татан авах ажлыг зохион байгуулахаар болж байгаа тул Улаанбаатар хотоос ирэх хүсэлтэй иргэдийн судалгааг хийх хэрэгтэй байна. Та бүхэн коммэнт хэсэгт нэр ус холбогдох утсаа бичих эсвэл эдгээр 99178222; 99 427755 ; 94 417961 утасны дугаарт холбогдож бүртгүүлнэ үү !!!" гэжээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn