Хадгаламжийн хүүгийн татвараас 1,3 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ

739



Баян-Өлгий аймгийн Татварын хэлтэс 2020 онд 12 тэрбум 245 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээс 13 тэрбум 354 тэрбумыг төвлөрүүлж, төлөвлөгөөгөө 109,1 хувиар давуулан биелүүлжээ.

Үүнээс 378 сая төгрөгийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас, 1,6 тэрбумыг НӨАТ-аас, 7 тэрбум 354 сая төгрөгийг цалин хөлс, хөдөлмөр эрхлэлтийг орлогоос, 1 тэрбум төгрөгийг үйл ажиллагааны орлогоос тус тус оруулжээ.

Харин иргэдийн банкан дахь хадгаламжийн хүүгийн орлогоос авсан татварын хэмжээ 1 тэрбум 366 сая төгрөг байна. Энэ нь 2019 онтой харьцуулахад 221 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт аж.

Ташрамд сануулахад, УИХ-аас 2017 онд Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хадгаламжийн хэмжээ, хугацаанаас үл хамаарч бүх хадгаламж эзэмшигчдэд 10 хувийн татвар ногдуулж байгаа юм.   

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn