Айргийн газрууд усан тамхиар үйлчилж байсан зөрчлийг илрүүллээ
Баян-Өлгий аймгийн Өлгий хотод үйл ажиллагаа явуулдаг гурван айргийн газар /кымызхана/ усан тамхиар үйлчилгээ үзүүлж байсан зөрчлийг аймгийн Мэргэжлийн хяналтын газар илрүүллээ.
Тус газрын улсын байцаагчид Сар шинийн баярын өдрүүдэд үйлчилгээний газруудад шалгалт хийжээ. Шалгалтын үеэр эрүүл ахуй, стандартын шаардлага хангахгүй, утаа ихтэй орчин нөхцөлд хүний бөөгнөрөл үүсгэж усан тамхи хэрэглүүлж байсан дээрх зөрчлийг илрүүлж таслан зогсоосон байна.
Калянь буюу усан тамхины төхөөрөмжийн хошуугаар дамжин аливаа халдварт өвчин тархах эрсдэл өндөр байдаг учраас хэрэглэхгүй байхыг мэргэжлийн хүмүүс анхааруулж байна.