Ковид-19 тархсан улсаас ирэх Монгол иргэд Цагааннуурын хилээр нэвтрэх боломжгүй
Улсын Онцгой Комиссын хуралдаанаар коронавирусийн халдвар бүртгэгдсэн БНСУ, Япон, Итали улс, Иран Улсаас ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин эх орондоо ирж буй Монгол улсын иргэдийг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 03 дугаар сарын 30-ны өдрийг дуустал зөвхөн агаарын замын “Буянт-Ухаа”, авто замын “Алтанбулаг-Хиагт”, төмөр замын “Сүхбаатар-Наушки” боомтоор улсын хил нэвтрүүлэхээр шийдвэрлээд байна.
Иймд коронавирусийн халдвар бүртгэгдсэн дээрх улсуудаас эх орондоо ирэх Монгол улсын иргэн Цагааннуурын хилийн боомтоор нэвтрэх боломжгүй болохыг анхааруулж байна.
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС