Сурагчдын 7 хоногийн улирлын амралтыг эхлүүллээ

488
Баян-Өлгий аймгийн Онцгой комиссын хуралдаанаар 48 цагаар тогтоосон тэг зогсолтыг өнөөдрийн 00:00 цагаас эхлэн хугацаанаас нь өмнө цуцалж, аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын улирлын амралтыг энэ сарын 7-ны өдрөөс эхлүүлэх шийдвэр гаргалаа.  Тодруулж хэлбэл, энэ сарын 7, 8, 9, 12, 13-ны өдрүүдийг улирлын амралтад тооцох ба 14-ний өдрөөс хичээл хэвийн үргэлжилнэ. Иймд дотуур байранд байрлаж буй хүүхдүүдийг эцэг эхэд нь хүлээлгэж өгөх ажлыг маргаашаас зохион байгуулах аж.
Харин Өлгий сумын хэмжээнд хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагааг энэ сарын 7, 8, 9-ний өдрүүдэд түр зогсоов. Хөдөө сумын цэцэрлэгүүд маргаашаас хэвийн ажиллана. 
Ташрамд сануулахад, Баян-Өлгий аймагт сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгах зорилгоор гуравдугаар улирлын амралтыг хойшлуулаад байсан юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn