Франц иргэний хажууд сууж ирсэн Английн иргэн Увс аймагт өөрийгөө тусгаарлажээ

777

Манай улсад 
Covid-19 вирус Франц улсын иргэнээр зөөвөрлөгдөн орж ирсэн тухай бид мэдээлсэн. Тэгвэл тус иргэнтэй "Аэро Монголиа"-ийн онгоцонд зэргэлдээ суудалд сууж явсан 67 настай эрэгтэй, Англи улсын иргэн гуравдугаар сарын 5-ны өдөр Увс аймагт иржээ. Одоогоор Англи улсын иргэн Увс аймгийн Бөхмөрөн сумын Хотгорын уурхайн ойролцоо хөдөлгөөнөө зогсоосон, тусгаарлагдсан байдалтай байгаа юм байна. Тус иргэн Увс аймгийн “Ундармал улаан сарнай” ресторанд хоол идэж, Хишигт 1,2 супермаркетуудаар үйлчлүүлжээ. Мөн Улаангом хотын Гранд зочид буудалд нэг хоножээ. Тэрээр дөрөв хоногийн хугацаанд байгалийн зураг дарахаар очсон гэж мэдээлжээ. Яг одоо Увс аймгийн онцгой комисс хуралдаж байгаа бөгөөд, тус иргэнийг байгаа газар нь үргэлжлүүлэн тусгаарлаж, шинжилгээ авахаар ажиллаж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn