Бизнес эрхлэгчдийн 25 машин ачаа хилийн цаана гацжээ

506
Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрээр өнгөрсөн оны 11 дүгээр сараас эхлэн Цагааннуур боомтоор зөвхөн газрын тосны бүтээгдэхүүн, 2021 оны хоёрдугаар сараас малын тэжээл импортолж байгаа. Бусад төрлийн барааг тухайн боомтоор нэвтрүүлэхгүй.

Засгийн газрын хилийн боомтын үйл ажиллагаатай холбоотой дээрх шийдвэр гарахаас өмнө гэрээ, төлбөр тооцоо нь хийгдсэн 25 машин ачаа /барилгын материал, тавилга, хүнс, гэр ахуйн бараа, тоног төхөөрөмж/ хилийн боомтын цаана ОХУ-ын нутаг дэвсгэрт хүлээлтийн байдалтай байна.
Гацсан бараа, бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа дуусах, муудах, хадгалалтын зардал их хэмжээгээр нэмэгдэж алдагдалд орох зэрэг хүндрэлүүд гарч байгааг импортлогчид хэлж байлаа.
Улсын Онцгой комиссоос хилийн цаана саатсан бүх төрлийн бараа, тээврийн хэрэгслийг өнгөрсөн сарын 17, 18-ны өдрүүдэд нэг удаа татан авах зөвшөөрлийг Хил хамгаалах ерөнхий газарт өгсөн /2021.03.15/ боловч тухайн мэдээлэл импортлогч аж ахуйн нэгжүүдэд оройтож хүрснээс дээрх шийдвэр одоог хүртэл хэрэгжээгүй байна.
Аймгийн Онцгой комисс болон удирдлагаас шатахуун, малын тэжээлээс бусад төрлийн бараа бүтээгдэхүүнийг Цагааннуур боомтоор нэвтрүүлэх саналыг Засгийн газарт удаа дараа тавьж байгаа бөгөөд хараахан тодорхой шийдвэр гараагүй байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn