Коронавирусний халдварын тохиолдол нэгээр нэмэгдлээ
Баян-Өлгий аймагт коронавирусний халдварын 1 тохиолдол батлагдаж, нийт өвчилсөн хүмүүсийн тоо 9 боллоо. Тодруулж хэлбэл, энэ сарын 8-ны өдөр Улаанбаатар хотоос ирсэн ачаа тээврийн машины туслах жолоочоос халдвар илэрсэн байна. Тээврийн хэрэгсэлд 2 хүн хамт иржээ.
Халдвартай болох нь батлагдсан иргэнийг Ковидын эмнэлэгт шилжүүлсэн байна.
Өнөөдрийн байдлаар коронавирусний халдвар авсан 9 хүний 6 нь бүрэн эдгэрч эмнэлгээс гараад байгаа ажээ.