Коронавирусний халдварын зөөвөрлөгдсөн 2 тохиолдол нэмэгдлээ
Баян-Өлгий аймагт коронавирусний халдварын 2 тохиолдол нэмэгдэж, нийт өвчилсөн хүний тоо 12 боллоо. Халдвартай болох нь батлагдсан иргэд энэ сарын 9-ний өдөр Улаанбаатар хотоос ирж, Тусгаарлах байранд ажиглалтад оржээ. Тэд нэг машинаар тавуулаа зорчиж ирсэн бөгөөд өчигдөр ажиглалтаас гарахаас өмнө PCR шинжилгээ хийхэд ийнхүү 2-оос нь халдвар илэрсэн байна. Үлдсэн 3 иргэнийг үргэлжлүүлэн ажиглана. Дээрх 2 иргэдийг аймгийн Ковидын эмнэлэгт шилжүүлж эмчилгээ хийж эхэлсэн ажээ.