Цар тахлаас үүдэн 120 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоожээ

0


Цар тахлын улмаас хөл хорио тогтоосон энэ цаг үед Увс аймгийн зарим аж ахуйн нэгж, байгууллага санхүү, бусад эх үүсвэрээс шалтгаалан үйл ажиллагаа нь бүрэн болон түр зогссон байна.
Тодруулбал, оны 1-р улиралд аймгийн Статистикийн хэлтсийн Бизнес регистрийн санд бүртгэлтэй 2261 аж ахуйн нэгжийн 390 нь түр зогсолт хийсэн бол 120 нь үйл ажиллагаагаа бүрэн зогсоожээ. Нийт аж ахуйн нэгжүүдийн 1350 буюу 59,7 хувь нь Улаангом суманд бүртгэлтэй байна. Мөн үйл ажиллагаа нь тогтвортой байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын 83,2 хувь нь 1-9 ажилтантай, 7,2 хувь нь 10-19, 7 хувь нь 20-49, 2,6 хувь нь 50-иас дээш ажилтантай байгаа юм.
Ямартай ч цар тахлын улмаас зарим аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа хумигдаж, түүнийг дагасан ажилгүйдэл үүссэн. Цаашид бизнес эрхлэгчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, тогтвортой байлгах тал дээр төрийн бодлого үгүйлэгдэж байгаа юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn