Ойрын хавьтлын 32 иргэний хаана байгаа нь тодорхойгүй байна
Баян-Өлгий аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж, энэ сарын 30-ны өдөр тус аймагт өнгөрсөн 4 дүгээр сарын 5-ны өдрөөс хойш коронавирусний халдварын 32 тохиолдол бүртгэгдээд байгаа. Үүний 14 нь дотоодын халдвар, бусад нь зөөвөрлөгдсөн тохиолдол.
Дотоодын халдвар нь кластерын байдалтай, Улаанбаатар хотоос ирсэн 2 иргэн, мөн бүтэн байгуулалтын ажилд оролцохоор ирсэн компанийн 1 ажилтан гээд 3 голомтоос гараад байна.
Дээрх хөл хорионы хугацаанд батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлуудыг олж тогтоох, шинжилгээ авах, тусгаарлах ажлуудыг зохион байгуулжээ. Тандалт судалгааны хүрээнд ойрын хавьтлын 339 хүнийг илрүүлсэн байна. Үүнээс 245 иргэнээс шинжилгээ авч, 40 иргэний шинжилгээний хариу хүлээгдэж байгаа аж. Цаана нь шинжилгээ аваагүй 94 иргэн байна. Үүнээс 50 иргэний шинжилгээ авах буюу өвчин илрэх хугацаа нь болоогүй гэнэ. Мөн 32 иргэний хаана байгаа нь тодорхойгүй, холбогдох боломжгүй байгаа гэнэ.
Тийм учраас дээрх 32 иргэнийг нэн даруй олж, шинжилгээнд хамруулахыг аймгийн Онцгой комиссын дарга Д.Бауыржан Тагнуулын байгууллагад чиглэл болголоо.