5 хүнээс коронавирус илэрчээ
Баян-Өлгий аймагт өнгөрсөн 24 цагийн дотор коронавирусний халдварын 5 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 41 боллоо.
Тодруулж хэлбэл, Улаанбаатар хотоос өчигдөр орж ирсэн 2 иргэнд аймгийн Авто тээврийн төвд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд хариу нь эерэг гарч, улмаар PCR шинжилгээгээр баталгаажжээ.
Мөн нийслэлээс ирж гэрийн хяналтад байсан 2 иргэнээс, дотоодын голомтын ойрын хавьтал 1 хүнээс тус тус халдвар илэрсэн байна.
Өвчилсөн хүмүүсийг аймгийн Ковидын эмнэлэгт шилжүүлж, эмчилгээ хийж эхлээд байна.