Сүүлийн 24 цагт 36 тохиолдол илэрлээ
Сүүлийн 24 цагт 36 тохиолдол илэрч, Увс аймагт коронавирусний халдварын батлагдсан тохиолдлын тоо 600 боллоо. Өнгөрсөн 24 цагт Улаангом суманд 7, Өндөрхангайд 2, Өмөнговьд 5, Малчин суманд 22, бусад аймаг, сумаас ирсэн 3 тохиолдол батлагджээ.
Аймгийн хэмжээнд энэ сарын 23-ны өдрөөс эхлэн 7 хоногийн хугацаатай хатуу хөл хорио тогтооно гэж байсан ч Улсын онцгой комиссоос зөвшөөрөөгүй байна.
Одоогоор аймгийн хэмжээнд 171 хүн эмчлүүлж байгаагаас 1 хүний биеийн байдал хүнд, 53 хүний бие хүндэвтэр байгаа аж.